ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа

2021-05-20

       Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн / 2021.05.20/  хуралдаанаар  “Шатар” хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай,  2021 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоо, сургалтын зардлыг батлах тухай  асуудлуудыг хэлэлцэж, нэг асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа. 

    " Шатар" хөтөлбөрийг өмнө нь  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2014 оны  31,  2017 оны 30 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байсан бөгөөд  хөтөлбөрийн хугацаа энэ жил дуусгавар болж байна. Шатрын спортоор дамжуулан хүүхэд, залуучуудын тооцоолон бодох, бие даан судалж мэдэх, шийдвэр гаргах, аливаад дүн шинжилгээ хийх, бусдыг хүндэтгэх, хүлээцтэй байх, шударгаар өрсөлдөх зэрэг хувь хүний суурь чадваруудыг төлөвшүүлэн, шатар сурах орчин нөхцлийг бүрдүүлж, бүх нийтийн спорт болгон жигд хөгжүүлэх зорилго бүхий тус хөтөлбөрийг  шинэчлэн баталж, 2024 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. 

      Мөн  хуралдаанаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн Штабаас танилцуулсан " 2021 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоо, сургалтын зардлыг батлах тухай"  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   2021 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 45 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаах юм.