ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, нийт төлөөлөгчдийн 95 хувь нь хамрагдлаа.

2021-05-24

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд "Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Төлөөлөгчдийг чадавхжуулах"  суурь сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Хууль хяналтын хэлтсийн дарга Б.Туяацэцэг, Хяналт шалгалт, санхүү хариуцсан ажилтан Д.Уранцэцэг нар  "Нутгийн удирдлага эрх зүйн үндэс", "Орон нутгийн төсвийн удирдлага", Байгаль орчныг хамгаалах хууль, эрх зүй" сэдвийн хүрээнд  сумдын төлөөлөгчдөд хичээл зааж, тэдэнтэй харилцан ярилцаж, санал солилцлоо. 

Энэ удаагийн сургалт 4 суманд танхимаар,  15 суманд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, 424 төлөөлөгч  хамрагдсан  бөгөөд  танхимын сургалтад  хамрагдсан төлөөлөгчид  өөрсдийн туршлагаа харилцан ярилцах замаар бие биеэсээ суралцаж байсан бол цахим сургалтад хамрагдсан төлөөлөгчид багшийн заасан сургалтаас онол арга зүйн мэдлэгийг илүү авч  байснаараа онцлог боллоо.