ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас гэр оронгүй болсон 15 өрхөд гэр олголоо

2021-05-23

Өнгөрөгч 3 дугаар сараас эхлэн хэд хэдэн удаагийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, зарим айл өрхүүдийн гэр, хашаа дахин ашиглагдахааргүй нурах тохиолдол гарч байна. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас гэр нь нурж, орон гэргүй болсон айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх талаар аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу өнөөдөр 15 айл өрхийг орон гэртэй болгоод байна. Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр эдгээр өрхүүдэд өргөө цагаан гэрийг тус бүр дөрөв, дөрвөн ширхэг хөнжил, гудас, гал тогооны иж бүрэн хэрэгслийн хамт олгож байгаа юм. Мөн халдвараас хамгаалах хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед орлого нь буурч, хүнсний хомсдолд орсон 19 сумын 500 өрхөд МУЗН-ээс хүнсний тусламж үзүүллээ.

                                                                                                                                                                        Б.Чимэглэн 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1301
509 / 39%
413 / 32%
185 / 14%
194 / 15%