ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

2021-06-30

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021.06.30-ны өдрийн хуралдаанаар “Иргэний зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг  шинэчлэн баталлаа. Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд таван хүнийг гурван жилийн хугацаагаар томилж, үйл ажиллагааны явц, үр дүнг ИТХ-ын даргад улирал тутамд мэдээлж байх үүргийг өглөө.

          “Иргэний зөвлөл” нь цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвөөс бусад төсвийн төсөл, зарцуулалт, санхүүгийн тайланг хэлэлцэх, санал өгөх эрх үүрэгтэй ба  цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулан өөрийн нутаг дэвсгэр дэх иргэд, олон нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах, мөн Гэмт хэрэг, зөрчлийн талаар ирсэн гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1301
509 / 39%
413 / 32%
185 / 14%
194 / 15%