ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс байгалийн гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүллээ.

2021-08-20

Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурганд өртөж, орон гэргүй үлдсэн малчин өрх болон тэдний хүүхдүүдэд гэр олгох, мөнгөн тусламж үзүүлэх төслийг Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.

Өнөөдөр Өвөрхангай аймгийн 12 өрхөд өргөө цагаан гэр, 104 өрхөд эрүүл ахуйн багц олгож, 70 өрхөд мөнгөн тусламж үзүүллээ. 

Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье