ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, чанарын менежментийн тогтолцоог орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт”-ыг нэвтрүүлэхээр боллоо.

2021-08-25

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, чанарын менежментийн тогтолцоог орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт”-ыг нэвтрүүлэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санаачилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Конрад–Аденуэр-Сан”-гийн санхүүжилтээр хэрэгжих энэхүү төсөлд орон нутгийн засаглал тогтвортой хадгалагдаж, мэргэшсэн төрийн албан хаагчдыг бэлтгэн, үйл ажиллагааны үр дүнгээр сүүлийн хоёр жил дараалан тэргүүлсэн Өвөрхангай аймгийг загвар аймгаар сонгожээ.
Өнөөдөр Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатраар ахлуулсан албаны хүмүүс манай аймагт хүрэлцэн ирж төслийн зөвлөх үйлчилгээний нээлтэд оролцлоо.
Энэ үеэр олон улсын стандартыг нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх “Менежмент ба ур чадварын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээг үзэглэв.
Дээрх стандартыг нэвтрүүлснээр орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэх, төр, иргэн хоорондын харилцаа уялдааг сайжруулахад тодорхой ахиц дэвшлүүд гарах юм. Олон улсын чанарын стандарт нэвтрүүлэх ажил гурван жил үргэлжилнэ.
Б.Чимэглэн