ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

2021-09-02

Инээд хөөр цалгисан эрдэм номын их өргөөнд хүүхэд багачуудын маань дуу хуур цангинасаар хичээлийн шинэ жил эхэлж байна.
Эх нутаг, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус, багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс “Эрдмийн баяр”-ын өдөр, 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
Мөн цар тахлын улмаас улс орон даяараа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд шилжсэн байгаа учир боловсролын байгууллагын багш ажилчид болон хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэн маань хорио цээрийн дэглэмээ чанд баримтлан, эрдэм номын их үйлсдээ хичээнгүйлэн суралцаарай хэмээн хүсье.
Эрдэм мэдлэг, оюун ухаан улам бүр дэлгэрч байх болтугай.
                                                       
                                                  Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О. Пүрэвдорж