ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэх, гишүүдэд урамшуулал олгох журам батлагдлаа

2021-09-09

     "Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий  Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэх, урамшуулал олгох журам"-ыг  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

     Журамд тус зөвлөлийн үйл ажиллагааг "Иргэний зөвлөлийн дүрэм"-д заасан  чиг үүргүүдийн хэрэгжилт, зөвлөлийн ээлжит хуралдааныг зохион байгуулсан байдал, цахим хуудасны хөтлөлт, тайлангаа олон нийтэд мэдээлсэн байдал, гишүүдийн үйл ажиллагаанд оролцож буй оролцооны байдал гэсэн үндсэн 5 ажлын үзүүлэлтээр дүгнэн, зөвлөлийн үйл ажиллагаа “Бүрэн хангалттай”, “Хангалттай” гэж дүгнэгдсэн бол урамшууллыг 100%, “Эрчимжүүлэх шаардлагатай” гэж дүгнэгдсэн бол урамшууллыг 50%, “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн бол урамшууллыг олгохгүй байхаар  заасан  байна. 

         Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 43 дугаар тогтоолоор баталсан юм. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%