ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэний зөвлөлийн гишүүд сургалтад хамрагдлаа.

2021-09-09

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг дахь Цагдаагийн газартай хамтран нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих чиг үүрэг бүхий "Иргэний зөвлөл"-ийн гишүүдэд  зориулсан сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Гончигдорж нар тус зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан ажлын амжилт хүсч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон,  "Иргэний зөвлөл"-ийн гишүүний үнэмлэхийг гардуулан өглөө.

Мөн аймаг дахь Цагдаагийн газрын дарга Б. Мөнх-Эрдэнэ зөвлөлийн гишүүдтэй уулзан, баяр хүргэж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

Иргэний зөвлөлийн гишүүд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, 2020 оны тайланг сонсож,   зөвлөлийн эрх зүйн зохицуулалтын талаар  болон  хуулиар хүлээсэн үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийн талаар сургалт авлаа.

Мөн өдөр Иргэний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж,  даргаа сонгон, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан байна.  

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%