ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ ӨВ АГРО ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР” орон нутгийн өмчит ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2021-09-19

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг  “ ӨВ АГРО ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР” орон нутгийн өмчит ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
    Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд байгуулагдсан тус үйлдвэр нь 4 төрлийн үрээр 500 орчим га талбайд ногоон тэжээл тариалан ургац хураалтын ажил эхлэхэд бэлэн болоод байна.
   Ногоон тэжээлийг аймаг, сумдын “Тэжээлийн аюулгүйн нөөц"-д  авах, иргэд аж ахуйн нэгж байгууллагад худалдан борлуулах үнэ тарифыг тогтоох, ургац хураалтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, түрээсийн болон урсгал зардлыг шийдвэрлэх тал дээр байгууллагын удирдлагатай санал солилцлоо.
  Холбогдох саналуудыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, зөвлөмж өгөх шийдвэр гаргалаа.