ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2021-10-21

     Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ удаагийн хуралдаанд 29 төлөөлөгч оролцож 70.7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 
2021 онд аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдааныг танхимаар зохион байгуулж,  мөн цахимаар хоёр удаагийн хурлыг  хийсэн бол  Тэргүүлэгчдийн хуралдаан 16 удаа хуралдаж, 106 асуудлыг хэлэлцэн 69 тогтоол гаргаж, 8 асуудалд тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгчээ.
       Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2018 оны 33 дугаар тогтоолоор батласан “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, 61.9 хувийн гүйцэтгэлтэй, цаашид эрчимжүүлж ажиллах шаардлагатай хэмээн дүгнэлээ.
          Мөн 2022 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг хэлэлцэн баталж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.