ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

7 дахь удаагийн бүрэн эрх /2016-2020 он/

2020-11-01

Улсын Их Хурлын болон Аймаг,  нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 41 төлөөлөгчтэйгөөр бүрэн эрхээ баталгаажууллаа. Монгол Ардын намаас  38 төлөөлөгч, Ардчилсан намаас  3 төлөөлөгч , үүнээс эрэгтэй төлөөлөгч 34, эмэгтэй төлөөлөгч 7 сонгогдсон байна.

 Тус бүрэн эрхийн  Анхдугаар хуралдаан   2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Адъяадолжингийн Ишдорж сонгогдож, нарийн бичгийн даргаар Түгжвандангийн Гончигдорж үргэлжлүүлэн ажиллав.

7 дахь бүрэн эрхийн хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 13 удаа хуралдаж  86  тогтоол баталж, Хурлын Тэргүүлэгчид 74  удаа хуралдсан байна.

          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Өвөрхангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “ Бүтээлч Өвөрхангай 2020” хөтөлбөр, үнэлэх шалгуур үзүүлэлт, түүнийг хэрэгжүүлэх   “Шатар” , “ Архидалтгүй Өвөрхангай” аймгийн шинэчилсэн хөтөлбөрүүд, “Жендер ӨВ”, “Адил боломж”, “Аюулгүй иргэн- Амартайван Өвөрхангай”, “ Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”,  “ Хоршоог хөгжүүлэх” “Олон нийтийн оролцоот сургууль” “ Хүүхдэд ээлтэй аймаг”, “Хүмүүнлэгийн” , “ Аймгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх”, “Үхэр сүрэг”  зэрэг аймгийн хөтөлбөрүүд , “Аялал жуулчлалын” ,  “Эрчим хүч хэмнэх” , “Соёлын үйлдвэрлэл”, “ Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн” зэрэг дэд хөтөлбөрүүдийг баталж амжилттай хэрэгжүүлсэн.

Түүнчлэн  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас иргэдийн саналд  тулгуурлан жил бүрийг зорилтот жил болгон зарлаж, тухайн жилдээ тодорхой үр дүнд хүрч ажилладаг бөгөөд 2016  оныг  “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”, 2017 оныг “ Ахмадаа дээдлэх жил”, 2018 оныг “ Хүүхэд хөгжил хамгааллын жил” , 2019 оныг “Тохижилт ногоон байгууламжийг дэмжих жил”, 2020 оныг “ Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгон зарласан.  

“Ахмадаа дээдлэх жил” –ийн хүрээнд хэрэгжүүлсэн  ажлуудаас дурдвал Арвайхээр суманд улс, орон нутгийн төсвийн 867,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ахмадын өргөө”-г ашиглалтад орууллаа. Мөн 10 суманд ахмадад үйлчлэх төвтэй болголоо. Мөн ахмадын урлаг спортын анхдугаар их наадмыг амжилттай зохион байгуулсан бөгөөд  аймгийн 19 сумыг хамарсан томоохон арга хэмжээ болсон юм.  2017 онд аймгийн нийт 9867 гаруй ахмадын судалгааг нарийвчлан гаргаснаас 6214 буюу 62.9% тай хамруулсан зэрэг  ахмадын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарлуу чиглэсэн олон арга хэмжээг зорилтот жилийн хүрээнд зохион байгуулсан байна.

“ Хүүхэд хөгжил хамгааллын жил” –ийн хүрээнд 5 зорилт 57 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, 92.5 хувьтай хэрэгжсэн байна. Энэ хүрээнд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр  Хүүхдийн ордон, 300 хүүхдийн номын ордон, 350 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, 2 спорт заал шинээр барьсан зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийсэн байна. Мөн Хүүхдийн хөгжил бидний оролцоо аян, Эцэг эх анги удирдсан багш, хүүхдийн зөвлөгөөн, “Инээмсэглэл 1000” хүүхдийн найрал дууны наадам зэрэг томоохон ажлуудыг зорилтот жилийн хүрээнд зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллыг сайжруулах, боловсрол,спорт, урлагийн авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн юм.

“ Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жилийн хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбай 13.8 га, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбай дахь ногоон байгууламжийн талбай  7.3 га-гаар,  нийт ногоон байгууламжийн хэмжээ 21.1 га –гаар нэмэгдэж,  ногоон байгууламжид тарьсан модны нэр төрөл нэмэгдэж, бүтэц агуулгын хувьд сайжирсан.  Швед улсын технологиор олон наст хуйлдаг, таримал зүлгийг амжилттай тарьж ургуулсан. Аймгийн хэмжээнд 1350 өрх эзэмшил хашаандаа 18.8 мянган ширхэг мод, бут, сөөгийг тарьж ургуулан, ойгоос мод шилжүүлэн суулгах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. 

Улсын төсвийн 13.5 тэр бум төгрөгийн хөрөнгөөр Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга сумдад 16.5 км хатуу хучилттай авто зам,  Бат-Өлзий суманд 6.2 км урт хайрган хучилттай авто замыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Арвайхээр сумын 13 багийг хатуу хучилттай авт замаар холбож, 22 автобусны буудлыг шинээр барьж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийснээр иргэд нийтийн тээврээр ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Арвайхээр, Хархорин сумдад 21600 м2 авто зогсоолыг төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гадна шинээр бий болгосон зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ”Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран “ Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэрэгжүүлж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг хэлэлцүүлгийн аргаар иргэдээр тодорхойлуулж шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог хангаж ажиллаа. Тус аргачлал хэрэгжсэнээр иргэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын талаар тодорхой ойлголт, мэдээлэлтэй болж, төр иргэний харилцаа сайжирч,  шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо нэмэгдсэн, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, иргэдээс ирүүлсэн санал гомдлын тоо буурч улмаар Өвөрхангай аймаг дахь  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарсан юм.

Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Ажлын хэсэг байгуулан улс орон нутгийн төсөв, орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын үр дүн, бичил уурхай эрхлэгчид, лицензтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хийж, төсвийн хяналтын болон ерөнхий хяналтын сонсголуудыг зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын Ажлын алба нь улс төрийн 4, төрийн захиргааны 6, төрийн үйлчилгээний 3 албан хаагчтайгаар Хурлын Тэргүүлэгчид , хороо, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, мэргэжил арга зүйгээр хангах, техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх болон ажиллах боломж нөхцөлөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллав.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%