ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

8 дахь удаагийн бүрэн эрх

2020-11-01

Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн  сонгуулийн  үр дүнгээр байгуулагдсан  Өвөрхангай аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  Монгол Ардын намын  35,  Ардчилсан намын  6 төлөөлөгчөөс бүрдэн үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол Ардын намын бүлэг болон  Ардчилсан намын бүлэг байгуулагдан ажиллаж байна.   

Энэ хугацаанд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Нутгийн хүн ардынхаа зан заншил, оюуны өв соёлд тулгуурласан оновчтой бодлого шийдвэрээр орон нутгийнхаа хөгжлийг дэмжин, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлэх” эрхэм зорилго бүхий 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд баримтлах стратегийг 6 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр баталсан.

2022 оны 4 дүгээр сарын  байдлаар тус  бүрэн эрхийн хугацаанд Өвөрхангай  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит хуралдаан 10  удаа, ээлжит бус хуралдаан  2 удаа, хүндэтгэлийн хуралдаан 1 удаа хуралдаад  байна.

Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах, санал, дүгнэлт гаргах, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий  Нутгийн удирдлага, эрх зүйн бодлогын, Төсөв, эдийн засгийн бодлогын, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын, Нийгмийн бодлогын гэсэн 5 хороо үйл ажиллагаа явуулж, төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий Ёс зүйн хороо ажиллаж байна.   

2022 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хурлын хуралдааны бэлтгэлийг хангуулах, хуралдаан хооронд Хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий 7 гишүүний бүрэлдэхүүнтэй Хурлын Зөвлөлийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хурлын хуралдаанаар байгуулж, гишүүдээр О.Пүрэвдорж, И.Доржсүрэн, Д.Амартүвшин, А. Мөнхбат, М.Батзориг, Ц.Эрдэнэсүрэн, Б.Бямбадорж нар сонгогдон ажиллаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, хянан шалгах, төлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил  арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг  үзүүлэх чиг үүрэг бүхий , Ажлын  алба нь улс төрийн 4, төрийн захиргааны 7, төрийн үйлчилгээний 5 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

2021 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас орон нутгийн засаглал тогтвортой хадгалагдаж, мэргэшсэн төрийн албан хаагчдыг бэлтгэн, үйл ажиллагааны үр дүнгээр сүүлийн хоёр жил дараалан тэргүүлсэн Өвөрхангай аймгийг загвар аймгаар сонгон “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015” олон улсын стандартыг аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд нэвтрүүлж байна.

 Өвөрхангай аймгийн ИТХ-аас  жил бүрийг нийгмийн аль нэг тулгамдсан асуудал, салбар чиглэлийг сонгон авч, тухайн жилдээ тодорхой ахиц дэвшил гарган ажилладаг уламжлалтай.  Энэ хүрээнд  2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” жил,  2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”,  2022 оныг иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил болгон зарлав.

  “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд 2020 онд гурван зүйлийг онцгойлон анхаарч, тодорхой үр дүнг гаргаж ажилласан хэмээн үзэж байна.

Тухайлбал, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх, сав, баглаа боодол, өрсөлдөх чадварыг сайжруулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дэмжихэд онцгой анхаарсан.   Мөн  орон нутгийн 70 гаруй үйлдвэрлэгчийн 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвөөр дамжуулан шимтгэл хураамжгүйгээр 60 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 12 төсөлд 465 сая төгрөг, Сум хөгжүүлэх сангаас 104 төсөлд 652 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн үйлдвэрлэгч нарт олгожээ. 

          “ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” зорилтот жилийн хүрээнд 2021 онд  

Малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлж, аймаг, сумдын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, зах зээл дэх малын тэжээлийн үнийг тогтворжуулах зорилгоор “ Өв агро гурил тэжээлийн үйлдвэр” ОНӨХХК-ийг байгуулан  465 га талбайд ногоон тэжээл тариалан аймгийн аюулгүйн нөөцийг 100 хувь, сумдын нөөцийг 60 хувь хангаж, 19 сумын 615 малчин  өвөлжөөний хөлд 492 тонн малын тэжээл  тариалсан байна.

Мөн  Аймгийн хэмжээнд тариалангийн болон  атаршсан газрын тооллого хийж, 10499,7 га  атаршсан талбайг бүртгэлжүүлж,  1147,6 га атаршсан талбайг дахин сэргээж эргэлтэд оруулан  отрын бүс нутгийг шинэчлэн тогтоож, бэлчээр ашиглалтын журмыг боловсруулан батлуулсан байна. 

Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд “Нэг ч иргэнийг орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан 8273 малчин, тариалан эрхлэгчдийг хамруулсан зэрэг томоохон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

 

Энэ хугацаанд аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “ Амар тайван Өвөрхангай”,” Шатар”, “ Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр” –ийг тус тус хэлэлцэн баталлаа. 

          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”, “Ёс зүйн хорооны журам”-аа Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9 дэх заалтын дагуу Авлигатай тэмцэх газарт хянуулсан анхны аймаг болов.

          Аймгийн Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай үнэн бодитой, хүртээмжтэй байдлаар хүргэхэд анхаарч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас болох “Uvurkhangai.khural.mn”,  “Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж” пэйж хуудсанд байршуулж, мөн Хурлын хуралдааны үйл ажиллагааг бүрэн эхээр нь Uv-Live цахим  сайтаар иргэдэд нээлттэй дамжуулан мэдээллийг хүргэж ажиллаж байна.

              Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг цахимаар явуулах болсонтой холбогдуулан төлөөлөгчдийн саналыг хураах зорилготой main.mn системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.   Уг систем нь төлөөлөгчийн ирцийг бүртгэх, саналыг хураах, төлөөлөгчдөд дараагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах зориулалтаар хийгдсэн бөгөөд  санал хураалтын хувь, төлөөлөгчдийн ирцийг  дэлгэцээр  харуулах, автоматаар бүртгэх  боломж бүрдсэн юм.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%