ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Усан бар жилийн зуны эхэн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Ханхөгшин хайрханыхаа тэнгэрийг тайж тахилаа.

2022-05-16

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 21 дүгээр тогтоолоор  Арвайхээр хотоос 100 гаруй, Хайрхандулаан сумаас хойш 20 гаруй километрт, далайн төвшнөөс дээш 2978 метр өндөрт өргөгдөн орших Хан хэргэмт Ханхөгшин  хайрханыг орон нутгийн төрийн тахилгат хайрханаар өргөмжилж  дөрвөн жилд нэг удаа тахихаар шийдвэрлэсэн билээ. 
Усан бар жилийн зуны эхэн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Ханхөгшин хайрханыхаа тэнгэрийг тайж тахих ёслолыг хийлээ.
Хүн, байгалийн хүйн холбоог эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт уламжлал, нүүдэлчин ардын өв соёлыг сэргээн бадраах утга санаа, зорилгыг агуулдаг тайлга тахилгын ёслолыг эдүгээ 5 дахь удаагаа үйлдэж байна.
 
 
Түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр Ханхөгшин уулыг 13 дугаар зуунаас эхлэн хошууны хурлын шийдвэрээр тахиж байжээ.