ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР НЭР БҮХИЙ ХҮМҮҮС ШАГНАГДЛАА

2022-06-20

 
Чөлөөт, Шударга, Ардчилсан сонгуулийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг Сонгуулийн Ерөнхий хорооны даргын тушаалаар "СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдэгээр шагнасныг Аймгийн засаг даргын орлогч С.Ундрах, Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл технологийн төвийн мэргэжилтэн н.Догсом нар гардуулан өглөө.
Өөрсдийн хариуцсан ажлаа үр дүнтэй, хариуцлагатай зохион байгуулж салбарын тэргүүний ажилтнаар шагнагдсан Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж
 Аймгийн МХГ-ын дарга С.Дуламсүрэн
 Есөнзүйл сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Ганчулуун
Баянгол сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат 
Сант сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбаяр
 Баруунбаян-Улаан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Цэрэндолгор
Бат-Өлзий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Чимэддулам
 Бүрд сумын ЗДТГ-ын дарга Б.Гачмаа та бүхэнд болон сонгуулийн үйл ажиллагаанд гар бие оролцон ажилладаг бүх төрийн албан хаагчиддаа   Өвөрхангай аймгийн нийт сонгогчдынхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье.