ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

👼НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД😇 🤩ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ🏘 “БАЙШИН” ТӨСӨЛ ЗАРЛАГДЛАА

2022-06-29

👼НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД😇

🤩ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ🏘 “БАЙШИН” ТӨСӨЛ ЗАРЛАГДЛАА

🤲Дархан-Уул аймаг 2022 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан энэ хүрээнд Хүүхэд хамгаалал, мөн залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөө орон нутаг” төсөл хамтран НЭГДҮГЭЭРТ хүүхэд уриан дор “БАЙШИН” төслийг зарлаад байна. 

👉Төслийн гол зорилго нь зорилтот бүлгийн залуучуудын хөгжлийг дэмжих төслийн үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн захын гэр хорооллын өрхүүдийн амьдралыг сайжруулах, залуу гэр бүлүүдийн нандин холбоог бэхжүүлэх, тогтвортой, хүчирхийлэлээс ангид гэр бүлүүдийг дэмжих, Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх, Хөрс агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах, Орон нутгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хамтдаа залуу өрх бүлийг дэмжих, хамтын хөрөнгө оруулалт хийх замаар 3 айлыг байшинтай болгох зорилготой юм. 

😎Уг төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийн шалгуур үзүүлэлт:

1.Хүсэлт гаргагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн байх, сүүлийн 2 жил амьдарсан байх.

2. 21-44 насны иргэн байх

3. Тухайн гэр бүл 0-18насны4 ба түүнээс дээш хүүхдүүдтэй байх.

4. Хүсэлт гаргагч нь өрхийн амьжиргааны түвшингээ үнэлүүлсэн байна. (Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулдаг "Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа"-нд хамрагдаж, өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэн, өрхийн амьжиргааны түвшин үнэлэгдсэн байх), /Тодорхойлолт авах/

5. Хүсэлт гаргагчид өрхийн амжиргааны түвшингээ дээшлүүлэх, ирээдүйд амьдралаа өөрчлөх эерэг хандлагатай байх. /Ярилцлага хийх/

6. Хүсэлт гаргагчийн гэр бүлийн хөдөлмөрийн насны гишүүдээс 1-ээс доошгүй иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг байх. 

7. Хүсэлт гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөгүй байх,(үл хөдлөх хөрөнгөд барилга,байшин, орон сууц гэж тооцно)

8. Хүсэлт гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий өрхийн хэрэглээний газартай байна. 

9. Хүсэлт гаргагч нь өөрийн хашааг хүүхдэд ээлтэй байдлаар тохижуулах төлөвлөгөөтөй байх (Стандартын 00, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам гэх мэт)

10. Хүсэлт гаргагчид өөрсдийн оролцоотойгоор байшин барих боломжтой байх

11. /Төсөл хэрэгжих хугацаанд гарах 3 хүртэлх сая төгрөгний урсгал зардлыг хариуцах боломжтой байх

12. Барилгын материал нийлүүлж эхэлсэнээс хойш 30 хоногт барилгын ажлыг бүрэн дуусгах нөхцөлтэй.

☝️Бүрдүүлэх бичиг баримт

1. Тусдаа гаргасан анкет бөглөх.

2. Багийн Засаг даргын тодорхойлолт

3. Гэр бүлийн гишүүдийн бичиг баримтын хуулбар (эцэг эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ)

4. Өмчлөх эрхийн газрын гэрчилгээний хуулбар

5. Гэр бүлийн гишүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа.

6. Хөдөлмөр эрхэлж буйг нотлох баримт (ажлын газрын тодорхойлолт эсвэл хамтран хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт)

7. Амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаж, өрхийн амьжиргааны түвшинг үнэлүүлсэн байх. /Тодорхойлолт авах/

Жич: Материалыг ажлын өдрүүдэд "Залуучууд хөгжлийн төв"-ийн байранд хүлээж авна. Холбогдох утас:9922-0690, 8011-9535

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%