ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН ШУДАРГА ШҮҮХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2022-11-11

 Иргэдийн шударга шүүх ТББ-аас санаачлан Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй "Үндсэн хуулийн дугуйлан төсөл” -ийн албан ёсны нээлт өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  Сүлд танхимд боллоо.  Тус нээлийн үйл ажиллагаанд  Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж, аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд нар болон төрийн албан хаагчид оролцлоо. 

"Үндсэн хуулийн дугуйлан” төсөл нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглэдэг дадал болгох зорилготой бөгөөд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас тус төслийн агуулга, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. 
 
Энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж, аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Х.Бат-Ялалт нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.