ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангай аймгийн 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

2022-11-25

Төсвийн тухай хуульд заасны дагуу өнөөдөр Өвөрхангай аймгийн 2023 оны төсвийн төслийг аймгийн Засаг даргын тамгын газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.
УИХ-аас Өвөрхангай аймгийн 2023 оны төсвийн орлогыг 19.844.552.4 төгрөг, суурь зарлагыг 39.122.656.6 төгрөг, санхүүгийн дэмжлэгийг 19.278.104.2 төгрөгөөр тус тус баталжээ.
Төсвийн төслийг гардан авах үеэр аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж “Хуулийн хугацаанд төслөө өргөн барьж байгаад талархаж байна” гээд ирэх онд аливаа шинэ бүтээн байгуулалтыг өрнүүлэхгүйгээр, хуучин хийснээ сэргээн засварлах чиглэлийг сумдад өгөх, хөдөө орон нутагт эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахад онцгой анхаарах шаардлагатай байгааг хэлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%