ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН 50 ЦОГЦОЛБОРТ ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-05-30

Дархан-Уул аймаг 2023 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд "Дархан-50" цогцолборт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармагт нийт 50 гаруй ААНБ-д оролцож байна. 

Яармагт ОХУ-д үйлдвэрлэсэн хүнсний болон хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, гоо сайхны олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. Монголчуудын хамгийн их худалдан авалт хийдэг годон гутлаас гадна Байгаль нуурын орчимд ургадаг ховор ургамлаар бэлтгэсэн цэвэр цайны ханднууд, бор будааны зөгийн бал зэрэг 100 хувь органик бүтээгдэхүүнүүд байна. 

Үзэсгэлэн яармагийн нээлтэд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ОХУ-ын Буриад улсын Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нарын албаны хүмүүс оролцлоо.

Энэ өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын 100 жилийн ойн баяр тохиож байгаа юм байна.
Яармаг маргааш /2023.05.31/ мөн үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%