ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТББ-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ҮХНӨ-Д ОРУУЛАХ САНАЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2023-05-28

Үндсэн хуулийн өөрчлөлтөд орлуулах төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлэгт энэ удаа Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын 90 орчим төлөөлөл оролцож хуулийн өөрчлөлттэй холбоотой төлөөлсөн салбарынхаа хамт олны санал, шүүмжлэлийг төрийн түшээдэд уламжлан, хувь ирганийхээ зүгээс ч өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

Тухайлбал:

- ЭМ-ийн салбарынхан ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 152, 126 биш 76 эсвэл 99 байх хувилбар нь илүү дээр гэж үзэж байгааг ҮЭХ-ны дарга нь уламжиллаа. 

- Ахмадуудын хувьд сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ. Гишүүдийн тоог 108 байх хувилбар зөв гэж үзэж байгаагаа төлөөллөөрөө дамжуулсан байна.

- Ажил олгогчдын төлөөлөл мөн холимог тогтолцоогоор сонгууль явуулж олон намын, олон салбарын мэргэжлийн чадварлаг төлөөллөөс бүрдсэн парламенттай байх хэрэгтэй гэж үзэж байна. Тооны хувьд хүн амын өнөөгийн өсөлттэй уялдуулан 125-аас хэтрүүлэхгүй байх саналыг илэрхийллээ. 

Шударга бус байдал, авлига хээл хахууль, баялагийн тэгш бус хуваарилалт, үнийн өсөлт зэрэг тулагмдсан олон асуудлыг шийдвэрлэн ард иргэд, ААНБ-ддаа ээлтэй ЭЕРЭГ, ЭРҮҮЛ НИЙГМИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХЫГ хүсэж байгаагаа хэлэлцүүлэгт оролцогсод илэрхийлж байлаа. 

Яг одоо Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд намуудын төлөөлөлтэй уулзан ҮХНӨ-ийн төсөлд санал авч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%