ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийтийн сонсгол- Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт

2024-03-07

Сонсголын сэдэв:  Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт
Сонсголд дараах хүмүүс оролцож болно. Үүнд: оролцогч, ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 
Сонсголд оролцож санал хэлэх, тайлбар, мэдээлэл өгөх хүнийг оролцогч гэнэ. Шаардлагатай бол санал, тайлбар, мэдээллээ урьдчилан бичгээр ирүүлэх ба ИТХ-ын ажлын алба оролцогчдод хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл, сонсголд оролцох зааварчилгаа өгнө.
Ажиглагчаар оролцож  буй иргэн үг хэлэх эрх эдлэхгүй зөвхөн ажиглана.
Оролцогчоор болон ажиглагчаар бүртгүүлэх хүмүүс 2024.03.07-оос 2024.03.22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын албанд бүртгүүлнэ. 
Бүртгүүлэхдээ бичгээр, харилцах утсаар, эсвэл Ажлын албанд ирж бүртгүүлж болно. Бүртгүүлэх хаяг: Нутгийн Удирдлагын Ордны 207 тоот өрөө, Ажлын албаны 7032-3006, 88252156 дугаар  утсаар  бүртгүүлнэ үү.