ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2024-09-10

1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэж, 29 дэх жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өвөрхангай аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ганданпунцоглин хийд хамтран хэлмэгдэгсдийн ар гэр, ах, дүү нарын хамт Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх төгөл”-ийн хөшөөнд цэцэг өргөж, орон даяар нэгэн зэрэг буяны ном хурах арга хэмжээ болж байна.

Халуун итгэл цөхөрсөн

Хатан зүрх шархирсан

Хар дарсан жилүүдийг

Хамаг Монголчууд бүү март

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6048
4570 / 76%
922 / 15%
270 / 4%
286 / 5%