ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “#ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2024” СПОРТЫН НААДАМД ХОНГОР СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

2024-11-09

Дархан-Уул аймгийн ИТХ, Хонгор сумын ИТХ хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн дунд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дархан-Миний хот 2024” спортын наадмыг /2024.11.10/ Дархан ариана спорт цогцолборт зохион байгууллаа. 

Дархан-Уул аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 141 Төлөөлөгчтэй бөгөөд аймаг, сумдын ИТХурал тус бүр баг бүрдүүлж тэмцээнд оролцлоо.

 Тэмцээн: 

 гар бөмбөг, 

 сагсан бөмбөг, 

 ширээний теннис, 

 олс таталт, 

 даам, 

 дартс гэсэн спортын 6 төрлөөр зохион байгуулагдлаа. 

Төлөөлөгчдийн спортын анхдугаар наадмын дартсын эрэгтэй төрөлд Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнхжаргал, Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгч Т.Нинжбадам, тенниссийн төрөлд Дархан сумын Төлөөлөгч З.Алтансүх, Ж.Нансалмаа, даамын төрөлд Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Нацагдорж, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Энхзул нар тус тус тэргүүлжээ.

Мөн сагсан бөмбөгийн тэмцээнд Хонгор сум, олс таталтад Дархан сум, гар бөмбөгийн тэмцээнд Хонгор сумын ИТХ-ын баг тамирчид түрүүллээ.  Багийн нийлбэр дүнгээр Хонгор сум тэргүүлж, цомын эзэн болсон бол Шарын гол, Дархан сумын ИТХ-ын баг удаалсан амжилт үзүүллээ. Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Дархан-Уул аймгийн нийт Төлөөлөгчид бие биетэйгээ танилцах, цаашид нэг баг, хамт олон болж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4089
2775 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%