ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН ХУРАЛДААН БОЛЖ ДҮҮРГИЙН 2025 ОНЫ ТӨСӨВ, ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ "ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СҮХБААТАР ДҮҮРЭГ" ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2024-12-26

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар /Ээлжит/ хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдлаа.
Тус хуралдаанаар:
1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
2.Сүхбаатар дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
3.Сүхбаатар дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
4.Дүүргийн 2025 оны төсөв батлах тухай
5.Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
6.Бусад асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулан хэлэлцүүлж хуралдаанаар холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
УИХ-ын 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг хууль эрх зүй, урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан нийт 5 бүлэг, 13 дэд бүлэг, 113 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулагдсан дүүргийн Засаг даргын 2024-2028 оны "ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СҮХБААТАР ДҮҮРЭГ" үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэн баталлаа.
Мөн ИТХ-аас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%