ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН 1 ДҮГЭЭР (ЭЭЛЖИТ БУС) ХУРАЛДААН БОЛЛОО

2024-11-28

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр (ээлжит бус) хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
1. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Э.Билгүүн
2.Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулж, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч О.Батсүх
3.Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань
4.Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн төслийн хэрэгжилтийн танилцуулгыг Ашиглалтын өмнөх төслийн багийн удирдагч Л.Баярхүү
5.Дүүргийн Эрүүл мэндийн төв, Сэлбэ нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны тайлангийн тухай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл
6.Бусад (Төрийн цол одон медаль) асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн ИТХ-ын хурлын хороодоор
-Хууль зүй, төрийн байгуулалтын хороо /дарга С.Цэрэнлхам/
-Төсөв, санхүү, эдийн засгийн хороо /дарга Д.Ууганбаяр/
-Газрын харилцаа, байгаль, экологийн хороо /дарга Ц.Цогт-Од/
-Нийгмийн бодлогын хороо /дарга Л.Мөнхтүвшин/
-Тохижилт, дэд бүтцийн хороо /дарга С.Эрдэнэцэцэг/
-Хүний эрх, ёс зүй, өргөдөл гомдлын хороо /дарга Г.Даваацэцэг/
байгуулан ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%