ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-02-17

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан Нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд 82%-ийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2025 онд хэлэлцэх асуудлын болон хяналтын төлөвлөгөө батлах тухай
2.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай
3. "Багш хөгжил" хөтөлбөр батлах тухай
4.Тарагт сумын Туяа багийн бага сургуулийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
5.Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн жагсаалт батлах тухай
6. Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай
7. Нөхөн сонгуулийн тов тогтоох тухай
8. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам батлах тухай
9. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн Ёс зүйн дүрэм батлах тухай
10. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн хорооны ажиллах журам батлах тухай
11. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, түүний хэрэгжилтийг тооцох журам батлах тухай
12. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны үйл ажиллагааны журам батлах тухай
13. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
14. Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
15. Ажлын хэсэг байгуулах тухай
16. Хурлын хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай