ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАТ-ӨЛЗИЙ СУМААС "АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН" ТӨРЛӨӨ

2025-02-23

Энэ жил аймгийн хэмжээнд “Аймгийн аварга саальчин” дөрөв тодорсон. Тэдний нэг болох Бат-Өлзий сумын Улаан-Амны 1 дүгээр багийн малчин Даваадоржийн Сарантуяад аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав шагналыг гардуулан өглөө.
Д.Сарантуяа 1990 оноос хойш 35 дахь жилдээ мал маллаж байна. Өнгөрөгч зун 60-аад үхэр сааж, сүү саалиа аван хоёр тонн аарц, 300 кг өрөм, бусад цагаан идээг төрөл бүрээр боловсруулж, зах зээлд нийлүүлжээ. “Сүү цагаагаа чанартай боловсруулдаг болохоор байнгын захиалагчтай, өөрсдөө ирээд авчихдаг, борлуулалтад санаа зовдоггүй” гэж байлаа.
Гэрийн эзэн Э.Энхжаргал 2021 онд “Аймгийн аварга малчин” болж байв. Энэ өвөл өнтэй, дулаан өнгөрч, 700 гаруй толгой малаа хорогдолгүйгээр онд мэнд оруулж байгааг аваргууд хэллээ.