ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ АВАРГА МАЛЧНААР ШАЛГАРЛАА

2025-02-21

Бат-Өлзий сумын Бүрэгтий 2 дугаар багаас Цэндсүрэнгийн Цэрэнлхагва, Баяртогтохын Цэрэнханд нар “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа.
“13 настайгаасаа мал маллаад 2019 онд “Сумын сайн малчин” болсон. 2005 онд гэр бүл болж, хорин жил хамтдаа эрдэнэт мал сүргээ өгсөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэн нутаг орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулан ажилласныг төр засгаас өндрөөр үнэлэн энэ сайхан шагналыг олгож байгаад маш их баяртай байна” хэмээн Ц.Цэрэнлхагва ярьлаа.
Залуу малчдын төлөөлөл болсон шинэхэн аваргынх гурван хүү, нэг охинтой. Том хүүгээ цэргийн алба хаагаад ирэхэд нь удам залгасан малчин болгохоор дэргэдээ авсан байна.
Б.Цэрэнханд “Мал маллаад амьдрах хамгийн сайхан. Малын ашиг шим их, хаях юм байдаггүй. Манайх цагаан идээгээ бүх төрлөөр боловсруулж, аймгаасаа гадна Улаанбаатар хотод нийлүүлдэг” хэмээж байв.