ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, АЖЛЫН АЛБАНЫХАН НИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-04-02

✅Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон Нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна. Өнөөдөр (2025.04.02) Нийслэлийн ИТХ-ын бодлого шийдвэр, бүтэц, үйл ажиллагаатай танилцлаа.
✅Уулзалтаар Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр "НЗДТГ болон Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын болон хөгжлийн төсөл, арга хэмжээний явц байдал, хэрэгжилт"-ийн талаар мэдээлэл өгөв.
🔸Мөн НИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар "НИТХ-ын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, Төлөөлөгчдийн танилцуулга, хурлын бүтэц, бүрэлдэхүүн, хамаарах асуудал, Ээлжит болон Ээлжит бус хуралдааны онцлог, Зөвлөл, хороодын ялгаатай байдал" зэргийг танилцуулж, тодруулсан асуултад хариулав.
🔸Ховд аймгийн ИТХ, Нийслэлийн ИТХ хамтран
▫️Ажлын албаныхаа мэргэжилтнүүдийг солилцож, ажлын туршлага судлах
▫️Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Ховд хотыг улсын зэрэглэлтэй болгон бие даан хөгжүүлэх боломж
▫️Газар зохион байгуулалтын дахин төлөвлөлт,
▫️Агаарын бохирдлын болон Хогны менежментийг судалж, хамтран ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6800
5260 / 77%
948 / 14%
282 / 4%
310 / 5%