2019-2025 онд ЯХИС-аас хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд 7 сумын 13 ЕБС-ийн 8-12-р ангийн хүүхдүүд, политехник коллежийн суралцагчид, 18-25 насны залуучууд, нийт 2221 өсвөр үеийнхэн, залуучууд ашиг хүртжээ.

Хүүхэд, залуус хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, олон ур чадваруудыг эзэмшин, бизнес санаагаа хөгжүүлэн төсөл бичиж, “Питч” арга хэмжээнд оролцсоноор ЯХИС-аас нийт 258 сая төгрөгийн санхүүжилт авч, үйл ажиллагаа явуулан, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхэлсэн байна . Түүнчлэн зарим төслүүд нь гарааны бизнес болон өргөжиж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж эхлээд байна.
Цаашид аймаг орон нутаг энэхүү төслийн арга зүйг нутагшуулан авч үлдэж, хүүхэд залуучуудынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр хөрөнгө мөнгө зарцуулан үргэлжлүүлэн ажиллахаар бодлогын баримт бичигт тусгасны дагуу хэрэгжилтийг зохион байгуулна.