ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД, ЭРДЭНЭБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА

2025-05-19

📍Ховд аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн ахлах мэргэжилтэн бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг (2025.05.13) Ховд, Эрдэнэбүрэн суманд ажиллав.
📚Тус ажлын хэсэг Ховд, Эрдэнэбүрэн сумын иргэд, төрийн алба хаагчидтай уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилах сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
📋Ховд аймагт 2024 оны жилийн эцсийн байдлаар 676 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12,5 хувиар нэмэгдсэн. Зонхилон бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, цахим залилан, хулгай, зөрчлийн гэмт хэргээс гадна авлигал, хээл хахуулийн асуудалд 2025 онд анхаарч ажиллана.
📑Мөн салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6800
5260 / 77%
948 / 14%
282 / 4%
310 / 5%