ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭЭЖҮҮД "ЭХИЙН АЛДАР" ОДОНГОО ГАРДЛАА

2025-05-30

"Эхийн алдар" I,II зэргийн одон гардуулах арга хэмжээ өнөөдөр Хөгжимт драмын театрт боллоо. Уг арга хэмжээнд 253 алдарт ээж оролцож, одонгоо зүүсэн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцож, одонг нь гардууллаа. Энэ жил аймгийн хэмжээнд I зэргийн одон 112, II зэргийн одон 525 ээж гардан авах бөгөөд сум тус бүрт "Эхийн алдар" одонг гардуулах зохион байгуулалт хийгдэж байна.