ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭХ ОРОН ТУСГААР УЛСЫНХАА ТӨЛӨӨ ХАЛУУН АМИА ӨГСӨН ЭРХЭМ ХҮМҮҮСИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЕ

2025-03-12

БНМАУ-ын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн /1895-1937/ нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат. Тэрээр 42 насандаа хэлмэгдэж, цаазлагдсан байна. 

1936 оны 2 дугаар сарын Бүгд хурлаас ажлаасаа өөрчлөгдөн ЗХУ-д биеэ сувилуулахаар яваад хувьсгалын эсэргүү улс төрийн хэрэгт 1937 оны 7 дугаар сарын 17-ны өдөр баривчлагдан ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор тус улсын Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 6, 8, 9, 11 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэжээ.

1956.12.15-ны өдрийн ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 4н-022693/56 тоот магадлалаар цагаатгажээ.

1962.02.13-ны өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах Ажлыг Эрхлэх Комиссын 78 дугаар тогтоолоор ЗСБНХУ-ын Ерөнхий прокурорын 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн маш нууц 35-43 СС тоот бичгийг үндэслэн цагаатгасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7070
5524 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%