Түр засгийн газрын 1921.04.10-ны өдрийн 5-р тогтоолоор ‘‘Цэргийн зөвлөл’’ хэмээх бүтцийг бий болгож, Орос цэргийн дэглэмийг тогтоосон бөгөөд цагаатантай холбоотой гэх үндэслэлээр 7 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө эхэлсэн баривчилгаагаар орос буриад голдуу 30 хүн байсан бол 4 хоногийн дотор янз бүрийн үндэстний 120 гаруйд хүрсэн байна. Тэдгээрийн дотор Богдын засгийн газрын Сангийн яамны сайд асан чин ван Лувсанцэвээн зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс ч цөөнгүй байв.