ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р хуралдаан 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ

2025-06-26

Энэ удаагийн хуралдаанаар:
1. “Хайрлагдсан хүүхэд” төсөл батлах тухай;
2. “Халуун ам бүл” төсөл батлах тухай;
3. Арвайхээр, Хархорин хотын эдэлбэр газрыг тогтоох тухай;
4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хэрэгжилт удааширч, хугацаандаа ашиглалтад ороогүй барилга угсралтын ажил болон 2025 онд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний тухай;
5. Дулааны станцын барилга, шугам сүлжээний ажлын явцын тухай;
6. “Баянтээг” ОНӨХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн тухай;
7. “Онги-Ус суваг” ОНӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн ИТХ-ын Ажлын хэсгийн саналын тухай;
8. 2024 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэл, аудитын дүгнэлтийн тухай;
9. Төсөвт өөрчлөлт оруулах тухай;
10. Өмч, хөрөнгө шийдвэрлэх тухай;
11. Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай;
12. Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай гэсэн 12 асуудал хэлэлцэнэ.