ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УВС АЙМГИЙН 100 ЖИЛИЙН ОЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 🇲🇳

2025-07-30

🇲🇳Уул усны диваажин Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байна.
📍Түүхэн ойг энэ оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
🔹Наадмын нээлт Увс нутгийн үүх түүх, өв соёл уламжлал, дуу хуурын гайхамшгийг багтаасан нь наадамчин олны талархлыг хүлээв.
🔹Тус аймгийн ойн баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү нар оролцож баяр хүргэн дурсгалын зүйл гардууллаа.✅
🔹Увс аймгийн баяр наадамд Ховд аймгийн бөхчүүд, уяачид, харваачдын төлөөлөл оролцож бяр хүч, шандас, цэц мэргэнээ сорив.
🐎Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын жороо морьдын уралдаанд Ховд аймгийн Булган сумын хаьяат аймгийн Алдарт уяач Ц.Сүхтэйн "Харцага хээр" жороо морь түрүү,
🐎Соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Улсын тэргүүний Зэрэг сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Чулуунбаатарын Хүрэн соёолон айргийн гурваар,
🐎Их насны морьдын уралдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Монгол Улсын алдарт уяач Бөхчулууны Баатарбилэгийн "Дураараа хээр" айргийн гурваар,
🐎Сонгомол дээд насны ангилалд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аймгийн алдарт уяач Баатархүүгийн Пүрэвжаргалын Хээр Айргийн таваар хурдалж уяач эзэн, унасан хүүхдээ баярлуулсан бол,
🏹Үндэсний сурын харваанд 40 сумнаас 37 онож Ховд аймгийн Дуут сумын харьяат, Ховд аймгийн Уулсын мэргэчүүл харваачдын холбоо, Алтайн шонхор баг, Ховд аймгийн ЦТС ХХК-ийн харваач, аймгийн мэргэн, Спортын мастер Мөнгөнболдын Галбадрах тавдугаар байр,
🤼‍♂️Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэж наадамчин олноо баясгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7710
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
317 / 4%