ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөрийн шилдгүүд тодорч 8️⃣ сувилагч тус бүр 30 сая төгрөгөөр шагнагдлаа.

2025-08-08

Улс, орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд юм. Тиймээс иргэн бүрийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, өвчлөлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, өвчлөл, нас баралтыг үе шаттайгаар бууруулах, эрүүл мэндийн салбарын ажилчдын эдийн засгийн баталгааг хангах, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүн амын дундаж насыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “80+” төсөл, арга хэмжээг аймгийн ИТХ-ын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.✅
👩🏻‍⚕️🧑🏻‍⚕️Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой, аймгийн ИТХ-ын 05 дугаар тогтоолын “80+” төсөл, арга хэмжээний хүрээнд “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН”-ийг дэмжих, урамшуулах журмын дагуу шалгарсан “Чадварлаг сувилагч”-ийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч М.Баярт, ЭМГ-ын дарга Б.Сүхнаран, БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох нар өнөөдөр гардуулан өгч, баяр хүргэлээ. 👏👏👏
“ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ”-аар:⤵️
БОЭТ-ийн Мэс заслын сувилагч, Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй Шагдарын ЗЭЭХҮҮ
БОЭТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагч Түмэндэмбэрэлийн ЭНХЦЭЦЭГ
БОЭТ-ийн Дотоод шүүрлийн сувилагч Хамбаагийн НАСАНХИШИГ
БОЭТ-ийн Халдварт өвчний сувилагч Пүрэвдоржийн МАЖИГСҮРЭН
БОЭТ-ийн Уушгины спирограммын сувилагч Мягмарын БУЯНХИШИГ
БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн сувилагч Мухамедийн АЛТАНАЙ
Зэрэг сумын ЭМТ-ийн Вакцинатор сувилагч Даваацэрэнгийн ОДОНЧИМЭГ
Үенч сумын ЭМТ-ийн Вакцинатор сувилагч Аюурзана БАТЦЭЦЭГ нар шалгарч тус бүр 30 сая төгрөгөөр шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8021
6410 / 80%
1005 / 13%
286 / 4%
320 / 4%