ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

16 сумын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

2025-09-05

Өнөөдөр /2025.09.05/ эхэлсэн тус сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцов. Тэрбээр “Цахим аймаг болох зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл хүргэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай иргэдэд чирэгдэлгүй хүргэх ажилд мэдээлэл технологийн ажилтнууд шат шатны байгууллагын гүүр нь болж хариуцлагатай ажиллах, сум, байгууллага бүр мэдээллийн ил тод байдлыг хангаж, шилэн дансны үзүүлэлтээр улсдаа тэргүүлэх, авилгал хээл хахуулаас ангид аймаг болоход та бүхний оролцоо чухал гэдгийг тодотгон оролцогчдод амжилт хүслээ. Мөн Ховд аймгийн 17 сумын ЗДТГ-ын мэдээлэл технологийн ажилтнуудыг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр үнэлж, урамшуулдаг болно” гэв.
Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтаар дамжуулан Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, “Шилэн бүртгэлийн хэрэглээ хяналт”-ыг сайжруулахыг зорьж байна.
Оролцогчид 2 өдрийн хугацаанд
Төрийн шилэн бүртгэл ашиглах, хяналт тавих,
Эрх зүйн үндэс, ашиглалт хяналтын зарчим, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо,
Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн пэйж болон “Хурдан киоск машины хандалт нэмэгдүүлэх, үр бүтээлтэй ашиглуулах арга хэлбэр зэрэг 10 гаруй сэдвийн хүрээнд мэдээлэл авч, харилцан туршлага судална.
Үр дүнд албан хаагчдын цахим үйлчилгээний талаарх мэдлэг ур чадвар дээшилж, төрийн цахим үйлчилгээний ажлын эргэх холбоо сайжирна гэж үзэж байна. Ингэснээр иргэдэд хүргэх мэдээллийн чанар хүртээмж сайжрах давуу талтай
Сургалт маргааш /2025.9.6/ өндөрлөнө. Сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8021
6410 / 80%
1005 / 13%
286 / 4%
320 / 4%