Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр /2025.08.28/ хуралдаж Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцлээ. Үүнд:

Өвс тэжээлийн нөөцийн бэлтгэл;

Отрын бүс нутаг болон аймаг, сум дундын отрын бэлчээр ашиглалтын төлөвлөлт;

Малын гаралтай түүхий эдийн зах зээлийн судалгаа;

Аймгийн хэмжээнд мал, мах худалдан авах үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн эрэлт хэрэгцээ хүчин чадлын тухай

Мал сүргийн эрүүл ахуйн асуудал, төлөвлөгөө вакцин, туулгалтын явц, шаардлагатай мэргэжилтэн боловсон хүчин, хөрөнгө санхүүгийн болон бусад асуудал

2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын цаг агаарын төлөв байдал;

Аймгийн хэмжээний бэлчээрийн төлөв байдал

Аймгийн 2025 оны гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тухай зэрэг мэдээллийг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд танилцууллаа.
Зөвлөлийн гишүүдээс:


Аймгийн нөөцөд авч байгаа өвсийг стандарт заасны дагуу пүүлж авах

“Өвлийн идэш” арга хэмжээг Улаанбаатар хотод малчидтай хамтран зохион байгуулах

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд Ховд аймгийн газар тариалан эрхлэгчдийг оролцуулах, зохион байгуулах

Мал, махны үнэ ханшийн мэдээллийг 7 хоног бүр малчдад хүргэж, мөн сумдын багийн дарга нараас зах зээл дээр борлуулах малын тоо толгойн мэдээллийг авч үйлдвэрүүдтэй холбож, борлуулах сувгийг бий болгох

ИТХ-аас батлагдсан “Зээлийн хүүгийн хөнгөлөлт” хөтөлбөрийн мэдээллийг салбарынхаа аж ахуйн нэгжүүдэд хүргэх

Экспортын гэрчилгээг орон нутагт бичдэг болох үүнд анхаарч, ажил хэрэг болгох

Мал эмнэлгийн бэлэн байдлыг хангах зэрэг гарсан санал, шийдвэрийг холбогдох байгууллагуудад тэмдэглэлээсээр үүрэг болгоно.
Мөн өвлийг эрсдэл багатай, өнөтэй давахад мэргэжлийн салбар байгууллагуудын уялдаа холбоо, ажлын төлөвлөлт, бэлтгэл ажил чухал тул анхаарч ажиллахыг энэ үеэр үүрэг болголоо.