

Ховд аймгийн ИТХ болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Дээд хурлын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын (Парламент) Үндсэн хууль, эрх зүйн бодлого, төрийн байгуулалтын хорооны дарга Осмоловская Людмила Леонидовнагаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар:

Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан "Би Орос хэлэнд дуртай" танин мэдэхүйн оюуны уралдааныг зохион байгуулах болон боловсролын салбарын багш нар харилцан сайн туршлага судлах, оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.









