

Ховд аймгийн ИТХ болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Дээд хурлын хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-иудын 8-9-р ангийн сурагчдын дунд "Я люблю русский язык" танин мэдэхүйн уралдааныг зохион байгууллаа.


“Орос, Монгол-мөнхийн нөхөд” уриан дор явагдсан тус оюуны уралдаанд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Мянгад, Буянт, Манхан, Үенч, Дөргөн, Ховд сум гээд нийт 13 сургуулийн 60 гаруй сурагч оролцсон юм.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Бүгд найрамдах Тува Улсын Дээд Хурлын Үндсэн хууль, эрх зүйн бодлого, төрийн байгуулалтын хорооны дарга Осмоловская Людмила нар оролцож, багш сурагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Энэхүү уралдаан нь сурагчдын орос хэл сурах, танин мэдэхүйн идэвхийг дэмжих, орос хэлээр харилцах ур чадварыг хөгжүүлэх, бүтээлчээр өөрийгөө илэрхийлэх боломж олгоход чухал ач холбогдолтой юм.

Уралдаан асуулт хариулт хэлбэрээр үндсэн 10 даалгаврын хүрээнд явагдаж шилдгүүдээ шалгаруулснаас


1-р байрт Жаргалант сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль

2-р байрт Ховд сумын ЕБС
Хаалтын арга хэмжээний үеэр уралдаанд оролцсон сургуулийн багш нарт “Талархал” хадгалуулж, хүүхэд бүрд дурсгалын зүйл гардууллаа.

Уг уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулсан

Аймгийн ЗДТГ

Аймгийн Боловсролын газар,

Ерөнхий боловсролын 6-р сургууль

Ховд аймаг дахь Орос хэлний төв

хамтран ажилласан Хөгжил Политехник коллежийн хамт олондоо талархал илэрхийлье!












































