Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.
Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр (2026.03.19) хуралдлаа. Зөвлөлийн хурлаар:

Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаан зарлах тухай

“Төлөөлөгч” хөтөлбөр батлах тухай

Сумдын тэгш ойн тов тогтоох тухай

Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай

Түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Ахуйн зориулалтаар 2026 онд агнах амьтны дээд хязгаар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоох тухай

Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөний төсөл танилцуулах тухай

Их наадам, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт олгох урамшуулын журмын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Ховд аймагт Үндэсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай

“Баруун бүсийн хөгжилд Ховд аймгийн оролцоо ба аймгийн дунд хугацааны хөгжлийн стратеги (2025-2040)” батлах тухай

Газрын нэгдмэл сангийн ангилалаас ангилалд шилжүүлэх тухай

Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд өөрчлөлт оруулах тухай болон нэрэмжит болгох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралд Зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцсэн асуудлуудад аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд өөрсдийн саналуудаа хэлж, Есдүгээр хуралдаанаар оруулж, танилцуулахаар санал нэгдлээ.
Аймгийн ИТХ-ын Есдүгээр хуралдааныг 3 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.















