ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ж.ТҮМЭНЖАРГАЛ ХОВД АЙМГИЙН 100 ЭРХЭМ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

2026-08-28

Ховд аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Ж.Түмэнжаргалыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Баярт нар хүлээн авч уулзан "ХОВД АЙМГИЙН 100 ЭРХЭМ"-ээр өргөмжлөн шагналаа.
Тэрээр 1973-1990 оныг хүртэлх 17 жилийн хугацаанд Ховд аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Ховдын Багшийн дээд сургууль, аймгийн Захиргааны байрыг бариулж, ашиглалтад оруулж байсан түүх дурсамжаа хуучиллаа.
Ховд аймгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан эрхэм танд эрүүл энхийг хүсэн ерөөж, "ХОВД АЙМГИЙН 100 ЭРХЭМ"-ээр өргөмжлөгдсөнд халуун баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11239
8692 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%