ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2026-08-21

Ховд аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын цэцэг өргөх ёслол, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр (2026.08.28) боллоо.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, Ховд аймгийн Шүүхийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ажилтан, албан хаагчид, зочид төлөөлөгчид оролцов.
Баярын хурлын үеэр хуулийн засаглал, шударга ёсыг эрхэмлэн, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёсыг сахиулах эрхэм үйлсэд хүчин зүтгэсээр ирсэн нэр бүхий иргэдийг төрийн дээд одон медаль болон салбарын шагналуудаар шагналаа.
Мөн аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяр түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Ховд аймгийн Шүүхийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 3,0 сая төгрөг, талархал гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11239
8692 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%