ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан амжилттай хуралдлаа

2016-09-28 19:19

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 9-р сарын 28-ны өдөр хуралдлаа. Хурлын эхний хэлэлцэх асуудал буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөр батлах тухайд  Аймгийн Засаг даргад “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр аймгийн ИТХ-д тайлагнаж, үнэлгээ дүгнэлт  авч ажиллах мөн хөтөлбөр дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц үр дүнд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг ИТХ-д танилцуулж хуулийн хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг үүрэг болголоо.

      Мөн хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлаж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.  Түүнчлэн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар дэмжлэг үзүүлж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад хамтарч ажиллахыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болголоо.     

Ээлжит хуралдаанаар хэлэлцэх хоёрдахь асуудал болох аймгийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухайд аймгийн ИТХ-ын 2015 оны 12/08 дугаар тогтоолд дараах өөрчлөлт орж тогтоолын 11 дүгээр заалтын 3-т заасан Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийг 136,673,3 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, тогтоолын 1-р заалтын 1.1.6-д заасан хувь  хүний орлогын албан татварын буцаан олголтыг 18,609,4 мянган төгрөгөөр, 1.2.2-т заасан хүү торгуулийгн орлогыг 7,500,0 мянган төгрөгөөр 1.2.3-т заасан бусад орлогыг 40,000,0 төгрөгөөр нэмэгдүүлэх, тогтоолын 5 дугаар заалтаар батлагдсан аймгийн төсвийн хөрөнгөөр 2016 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг орон нутгийн төсвийн 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр гарсан зардлын хэмнэлт, энэ тогтоолын 1 ба 2 –р заалтаар нэмэгдэх орлого бүгд 858,063,9 мянган төгрөгөөр 3.1-т заасан ГХУСАХэмжээний зардлыг 7,500,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн өөрчлөлтүүд орж батлагдлаа.

Харин хэлэлцэх асуудлын дарааллаар аймгийн ИТХ-ын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүнийг

1.      Нутгийн удирдлага, эрхзүйн бодлого зохицуулалын хороо

2.      Төсөв санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хороо

3.      Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого зохицуулалтын хороо

4.      Нийгмийн бодлого зохицуулалтын хороо

5.      Хүнс хөдөө аж ахуй, байгал орчны бодлого зохицуулалтын хороо

6.      Ес зүйн хороо гэсэн зургаан ажлын хороо байхаар хэлэлцэн баталлаа.  


2016-09-28 19:19


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд