Ази-Номхон далайн орнуудын яруу найргийн II дугаар их наадам 2015 оны 3 дугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Вьетнам улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд Монгол улсыг төлөөлөн Ардын уран зохиолч Т.Галсан, Вьетнам судлаач н.Дашцэвэг, яруу найрагч Г.Дэлгэрмаа, С.Бүрнээ, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Монголын хүүхдийн ордны захирал, яруу найрагч П.Анхтуяа гэсэн бүрэлдэхүүнтэй "Гарын 5 хуруу" баг оролцоод иржээ. Их наадамд Ази-Номхон далайн 43 орны 150 гаруй яруу найрагч оролцсон байна.