ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дүүргийн хамт олон 1800 ширхэг мод шинээр тарилаа

2015-10-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. 2010 оноос хойш өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж энэ өдрөөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид дүүргийн XIV хороо Сэлбэ голын ай савд байрлах цэцэрлэгт хүрээлэнд агч, бургас, улиас зэрэг шинээр 1800 ширхэг мод тарилаа. Өнгөрсөн хавар энд бургас, нарс мод тарьсан нь маш сайн ургасан байв. Эдгээр тарьж ургуулсан мод бутандаа намрын цэнэг усалгаа хийх ажлыг ч мөн зохион байгууллаа. Ийнхүү дүүргийн хамт олон нийслэл хотоо эрүүл агаартай, эко хот болгох үйлсэд идэвхи санаачлагатай оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%