ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монголын нутгийн удирдлагын холбоо, Аймгийн ИТХ хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурлаа

2016-10-09

Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн нээлтийн үйл ажиллагаа, нийслэл аймгийн ИТХ-ын дарга тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан уулзалт энэ оны 10-р сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан юм. ИТХ-ын чадавхыг бэхжүүлэх асуудалууд, нутгийн удирдлагын бус байгууллагууд, ИТХ-д зориулсан бусад чухал сургалт хөтөлбөрүүд тус үйл ажиллагаанд багтжээ. Энэхүү арга хэмжээнд Өвөрхангай аймгийн ИТХ-ын хурлын дарга А.Ишдорж оролцсон бөгөөд Монголын нутгийн удирдлагын холбоо, аймгийн ИТХ хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурсан байна.

Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай, Газар байгал орчин, Өмч, Шилэн данс, Мэдээлэл авах эрх, Нийтийн сонсголын тухай зэрэг хуулиудын хүрээнд аймаг, сум, багийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нутгийн удирлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь тус санамж бичгийн үндсэн зорилго аж.