ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монголын УЗН-ийн үндэсний чуулган боллоо

2016-10-20

    Монголын Улаан Загалмайн Ниймгэмлэгийн үндэсний чуулган 2016 оны 10-р сарын 14,15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр батлагдсан Эрхзүйн байдлын тухай хуулиар ТББ-ын статусаа больж, Үндэсний хүмүүнлэгийн байгууллага гэсэн шинэ статустай болсон МУЗН нь Засгийн газрын тогтоолоор шадар сайдаар ахлуулсан төр, хамтын ажиллагааны зөвлөл байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн чуулганаараа Эрхзүйн байдлын тухай хуультай холбогдуулан дотоод дүрмээ шинэчлэн баталж, удирдлагуудаа шинээр сонгосон байна. Тодруулбал Монголын УЗН-ийн Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Болормаа нар сонгогдлоо. 

     Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдах УЗН-ийн энэ удаагийн чуулганд 21 аймгаас тус бүр хоёр төлөөлөгч оролцсон бөгөөд Өвөрхангай аймгийн УЗХ-ны тэргүүн, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Өвөрхангай аймгийн Сант сумын Улсын сайн малчин, нигүүлсэнгүй үйлст манлай малчин Т.Гандэлгэр, Өвөрхангай аймгийн УЗХ-ны дарга Б.Энхцогт нар оролцсон юм. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан төр, хамтын ажиллагааны зөвлөл байгуулж, төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ажиллаж эхлээд байна.