ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

2016-10-26

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 24-ны өдөр хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Тодруулбал 2016 оны  мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэлийн тухай, өмч хөрөнгийн тооллогоор  илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын тухай, сургагч багш, адмен батлуулах тухай, хүүхэд харах үйлчилгээний явцын тухай, Аймгийн ЗДТГ-ын Хуулийн зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс БОЭТ-өөс наркологийн тасгийн үйл ажиллагааны талаар хамтран ажиллаж буй тухай  мэдээлэл, журам батлах тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийн тухай, Төрийн дээд шагналд уламжлах тухай гэсэн найман асуудлаар хэлэлцэн баталлаа.